Sunday, 8 May 2011

Би урт үсэнд дуртай

Ноднин үсээ аймаар богинохон болгоцын. Мөр далдлах шахуу болтол нь. Уул нь хонгоо шүргэж байсан үсийг тэгээд хяргуулцын. Яг ч тэгэж багасгая гэж бодоогүй л дээ, ер нь жаахан тайруулья дал хавьцаа байхад болно доо гэсэн юм бодоол явсын. Тэгсэн нэг шөнө үсээ тайруулжийна гэж зүүдлээд, тэгээд маргааш өдөр нь цайны цагаар тайруулдаг баатар болоод оюутны үсчин лүү яваад орчлоо. Ганц нэг хүнтэй жаахан хүлээх хэрэгтэй, гараад явчмаар санагдаад нэг тийм сонин байсын. Тэхтээ гарчихгүй байгаа л байсан. Тэгээд нэг ажумма дээр очоод сэтгүүлийн зураг харжийгаад нэг иймэрхүү тайраад өг гэж хэлээд шуугаад боосон үсээ задлаад толины өмнө сандал дээр суулаа. Нөгөө авгай үсий минь харчаад уулга алдаад сүйдээ, гар чинь. Амьдралдаа анх удаа ийм урт үс тайрчийна эд нар гэж донгодоод. Тэгээд тайраад байсан, гарын хөдөлгөөнөөр нь багцаалдахад санаж байгаагаас арай дээгүүр тайраад ч байгаам шиг санагдаад, за гайгүй биз гэж дотроо бодоол суугаал байлаа. Дуусаад харсан чинь ээ бүү үзэгд, огтор шаазгай л гэсэн үг. Уур гэдэг чинь асаал явчина биз дээ, золтой л шаагаад өнхрүүлчээгүй гэхгүй юу. Муу тэнэг авгай албаар ингэлээ гэж боджийгаам чинь. Хэтэрхий богинохон болгоцон байшд гэхэд гөлөлзөөд арчаагаа алдаж өгсөн. Бантсандаа халуун индүүгээр индүүдэж өхийн гэнэ, хнн тийм тэнэг юм би үсэндээ хүргэдэг ч гүйм чинь бүүр гал дээр тос нэмнэ биз дээ. Уур хүрээд мөнгий нь шидчээд гарсан. Газраар байсан үсээ авдымуу гэснээ хүний үстэй холилдсон байх гэж бодоод хаяад гарчихсан. Бодохоос гол харлаад өөрийгөө л загнаж байгаам чинь мөртөө зүгээр байгаамыг ийм болтол нь хяргуулжийдаг, чамаас хоногийн хоол нэхээ юу, үсрээл хоёр атга шампуун л хэрэглэнэ биз гэж мэгээл загнаал загнаал, дотор бачуураал явсан. Тэхтээ бас за яады яады дандаа урт үстэй байсым чинь ганц удаа энэ зэргийн үстэй байх бол байх шд гэсэн бодол бас цухас цухас орж ирэхэд тайвширмар аядаж байгаан. Хэд хоног сонин байсаан, угаахад хүртэл аймаар жул байгаам чинь. Боохоор шодойчихно, алхахаар тэр нь бас гэдэн годон гээд хөдөлнө. Нурууг минь бүхэлд нь бүрхсэн тэр их үс байхгүй болчихоор нуруу сийгээд ч байгаам шиг, тархи хөнгөрчихсөн ч юм шиг нэг л дасахгүй. Ихэнхдээ хаздаг хавчаараар овойлгоод хавччихдаг болсон. Гудамжаар явжийгаа урт үстэй охидуудыг харахаар нөгөө муу үсээ санаал байдаг байжуу. Таньдаг хүүхнүүд тааралдахаараа үсээ яагаад тайруулцын хайран юм, сайхан үс байшышд гэж нээрвийг минь нэмээстэй. Одоо харин үс маань сайхан ургаад бүсэлхийгээ шүргэжийнаа. Дахиж үсэндээ хэнийг ч гар хүргэхгүй гээд бодчихсон. Ер нь урт үсэнд л дуртай хүн юм байна гэдгээ маш сайн ойлгосоон. Оюутан байхад бас нэг ингэж тайруулж байсын, нилээн урт байсаан мөн хонгоо шүргэдэг байсан. Нэг дадлагын оюутан охин тоглож хаяад дал шүргүүлээд тайрчиж билээ, бас л баахан бухимдаж байсан. Эмэгтэй хүний гоо сайхны нэг хэмжүүр яах аргагүй үс, тэр тусмаа урт үсийг эмэгтэй хүний нөөц гоо сайхан гэж боддог юм. Эмээ болоод өөрөө үсээ арчилж чадахаа боливол үр хүүхэд минь тайрах арга хэмжээ авахаас нааш үсэндээ хайч хүргэхгүй ээ, төвөг.

Эртний андыг асуухаар нь саналаа, тайруулсныхаа дараа хурдан ургуулах гээд интэрнээтээс баахан зөвөлгөө хайваа. Тэндээс сармисны ханд маш хурдан ургуулдаг бас их гоё өнгөтэй болгодог гэсэн зөвөлгөөг туршиж үзсэн. Сармисаа жижиг жижиг хэрчиж байгаад усанд хийгээд хэд хонуулжийгаад өнөөхөөрөө урд шөнө нь савшиж хоночихоод өглөө нь угаадаг ажлыг хэдэн удаа хийв. Өнгө гялалзах нь ч гялалзаж байсан. Үнэр нь харин хэцүү юм байна лээ, хичнээн шампуундаад ч арилахгүй юм билээ. Ноднин намрын үнэр одоо ч бараг байгаа байх шүү, үсээ угааж байхад үнэртээд байх шиг санагдаад байдын шд. Үнэрээс нь болоод сармисны хандыг дахиж хэрэглэхээ больсон. 

34 comments:

chuups said...

er ni urt us chin bas zaluu haragduuldag shde, bi ch bas urt usend durtai daanch otgon bolhoor joohon urgaad ireheeree l tolgoi ovdood usee daadguin :(

Эртний анд. said...

haaaa haaiiran us... gehdee tairaal urgaal urt bolood bdag uramtai us bna. miniih chin urgaadch bgam shig uguich yum shig l bgad bdiin nuuts jor mor medku biz gess

Монгол бүсгүй said...

@ chuups
нээрээ тэгдийн байна шүү. тийм асуудалтай бол бас хэцүүмдаа тээ.

@Эртний анд.
үсэндээ тохирсон шампуун хэрэглэх нь л зөв байх, тэр үед сармисны ханд туршиж үзэж байснаа нэмээд оруулчихлаа, үнэрээс нь айхгүй бол туршаад үзээрэй.

Anonymous said...

урт үс угаасаа гоё

Монгол бүсгүй said...

@ Нэгэн бүсгүй
харин дүххх, бүсгүй найзууд минь үсээ ургуулцгаая...

Гуталчин said...

otgon bolhoor joohon urgaad ireheeree l tolgoi ovdood usee daadguin :(


yaasan ongiroo um gesen hehe. miniih shingen ch bish otgon ch bish dundaj sht.

Anonymous said...

минийх ургаад ургаад мөрнөөс давдаггүй ээ хэхэ урьд нь урт л байсан юм даа үсэнд нь гар хүрсэн хүнээс шалтгаалдаг гэж үнэн байхаа нэг үсчингээр засуулснаас хойш ургалт нь эрс удааширсан

Anonymous said...

тэр өтгөн үстэй хүн үснээсээ жоохон хандивлахгүй юм боловуу минийх хэтэрхий шингэн

Гуталчин said...

neg yavdal sanaand orchloo hehe.

bi bas nileen urt ustei bhdaa tairuulaagui ee, bur husuultsan sht hehe. uschind orool tolini urd sandal deer suugaad husuulii gsn chni uschin zaluu itgej yadaad dahin dahin yag tag uu itgeltei yu ntr geed nerv bartsan sht. egee naana ni halzan boloh gej bj meer dogdloostoi. tegsen harin onoo zaluu onoodor muu odor, harku yu hun ch baga bn geed us husch ogoogui. teed sain odor n hezeeiin gsn chni daraagiin daraagiin daraa doloo honogt geed yooo bi ter odriig ni tesen yadan huleejiigaad usee husuulsan shtee hehe

Монгол бүсгүй said...

@Gutalchin
жаахан ширүүндүү ширхэгтэй үс их өтгөн байдаг байх

@ Нэгэн бүсгүй
хуучны хөгшчүүд хамаагүй хүнийг толгойдоо хүргүүлдэггүй л гэдэг байсан, ортой байж мэдэхийн.

үнэрээс нь эвгүйцэхгүй бол сармисны хандыг туршаад үзэгтий...

Гуталчин said...

us urgaj ogku udaad bgaamuu, yerdoo urgahgui bgaamuu buu med. teed net met, nom, sonin baahan umnaas us hurdan urguulah argig haij haij chuham hurdan sn urguuldag geheer n deerhi argaar beldej bgaal sarmisni handaar nileen udaan tolgoigoo shavshsan daa. hurdani huvid ggui ee hoorhii urguulaal bdin, daanch uner gej avah umgui sht. hichneen dahin ugaasan ch uner n mod arilahgui unen tamtai. haha bas neg yavdal sanaand orov gej ;)

geriin net tasarchaad neg odor gaduur neted suuvaa. haluun odriig ch helehuu, shataj uheh gej yavsanig ch helehuu sensnii dor ochood suuchihvaa. hajuunaas sens uleegeed seruutsej bgaa gej jigteihen, bi ch netee uhaad ulairtsan ergen toirnoo anzaarah sohoogui. neg medsen hunuus neg l bish nad ruu haraad bnaa. bi gaihaj maihaal yaanaa shiver hulmas bhku yu bolood hun amitan hamar amaa chimhej daraad ain ntr gej sanaa zovsondoo yun neted suuh bushuuhan garhiin tuus. teed garch yavaad bodood bsan chn hajuunaas sens uleenguut onoo omhii sarmisni uner dor suujiigaa nohdiig utaad hoorhiis tesgel aldaad bsin bnlee sht haha.

Монгол бүсгүй said...

@ Gutalchin
эрэгтэй үсчингүүд урт үс тайрах их дургүй байдгийм шиг байна лээ. би 2 эрэгтэй үсчингээр засуулдаг байсан, барагтай бол тайраад байхгүй, үл ялиг авсан төдий болгоод орхичдын. харин эмэгтэй үсчингүүд цаанаа л нэг зэвүүн, хэлээд байхад хэлсэн хэмжээнээс дандаа хэтрүүлж тайрдгийн, хаа газрынх адилхан юм шиг байгаан.

Монгол бүсгүй said...

@Gutalchin
ха ха ха ёоо зөндөө инээлээ, хэлээд юуухэээ үнэр гэж аймшиг юм байна лээ. ямар сайндаа л аль ноднин намрын үнэр одоо хүртэл байх шиг байна гээд байхав.

Гуталчин said...

yaanaa bi meeer urt um bichchij ee sorry.

andigaa ineelgesen bolohoor talbai ashiglasani hols tololgui garlaa shuu hehe ;))

Anonymous said...

пивоор угаахаар өтгөрдөг бас эрүүлждэг гэсэн туршсан хүн байна уу би жэмээр угааж үзэх гэж байгаа юмаа хэхэ шүүлтүүргүй юм чинь бүр ч их амидэмтэй байж магад гээл
тэр эрэгтэй үсчингийн тухайд эрэгтэй хүмүүс урт үсэнд дуртай байдагийх юм боловуу даа

Anonymous said...

хүүе нээрээ миний танил нэг үзэсгэлэнтэй бүсгүй байдаг юмаа тэрний үсийг дандаа аймаар болгоод засчихдаг тэгээд асуусан чинь дандаа эмэгтэй үсчингээр засуулдаг гэнээ тэгэхээр нь эрэгтэй үсчингээр засуул гэж зөвлөсөн шүү би хэхэ

Монгол бүсгүй said...

@Gutalchin
зүгээрдээ найз минь, даанкэ даанкэ

@ Нэгэн бүсгүй
пийвээр угаадгийг туршиж үзээгүйм байна шүү. хэр үр дүнтэй байдгийн бол... лав үнэргүй юм чинь сармиснаас дээр байх, үснүүд согтчихоод шогтоод байхын биш байгаа, үгэнд орохгүй хуйларч давхиад ккк.

эмэгтэй хүн эмэгтэй хүндээ яагаад хайртай байдаггүй юм болоо, тийм сайхан эмэгтэйг хэлмэгдүүлж байдаг.

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

buh turshiltuudiig chin turshlaa shuu ariig ni ta nar daagaarai

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

aimar daramtalsaan kkk

Монгол бүсгүй said...

@сийлэн
эхлээд пийвийг туршаад үзээ, тэгээд дараа нь туршилтын үр дүнгээ тайлагнаарай. сармис ернол дэмийм шиг байгаан. хэрвээ ямар нэг сөрөг үр дагавар гарвал парийк авч өгнөө :р

Гуталчин said...

Uschinguud oorsdoo geriin nohtsold pivoor ugaahad meer tejeeltei bdag geed bdin bnlee sht. Ter dundaa borgio ih sain gsn shuu.

Ondognii shar, zogiin bal, urgamlin tostoi mask bas zugeer sht. Talig ni nuurendee talig n usendee turhchihne. Nuur ch us ch zoolrood zugeer l bdin.

Tavan salaa bas ggui urguuldag sht. Buleen usand tavan salaagaa hj heden tsag bailgaj handlaad handalsan shuuseeree usee ugaachihaad, esvel usee ugaahaasaa omno ch shavshij bolno. Uner geed bh um neeh bhku dee. Bi oroi tv uzengee shavshaal suudag blaa sht.

Bas chodor ovsnii hand ggui. Gehdee chodor ovs oldots n hir bdgiig medkumaa ;)

Монгол бүсгүй said...

@ Gutalchin
өө бөөн жор, туршлагатай хүн байшд. би дээрээс нь нэмэхэд дөнгөж ургаж эхэлж байгаа халгайны ханд их сайн гээд угаадаг байлаа. бас нэг хөх цэцгээр угаадаг байв шүү, хүүхэд байхад.
дандаа энд байхгүй юмнуул байх шив.

надаа одоо боргио олдохгүй байх даа, боргиотой төстэй найрлагтай гадаад пийв юу байдын бол?

Anonymous said...

хэхэ за би туршиж үзчихээд тайлагнана аа согтоод шогтох нь уу үгүй юу үзнээ
шүүлт багатай пивээр л угаагаад үзэхгүй юу да
адилхан биз, герман пиво ер нь ойролцоо байж магад юм да тэ
Сийлэнгийн үсийг даах болчиховуу яав зайлуул хожгор болчих вий дээ баларлаа шүү тэгвэл хэхэ хэдүүлээ нийлж парик авч өгөхөөс хөөрхийд кккккккк

Гуталчин said...

yaanaa bi odoo pivo ene ter gesen chn surgaar ni sogtood buruu bichtsen bn sht. Tavan salaa bish Halgai sain urguuldag shuu!!!!!!!!!!!!!!

Монгол бүсгүй said...

@Нэгэн бүсгүй
сийлэн та хоёр нэг туршаад үз дээ. та хоёроос туршлага судалжийгаад үзээд алдья

@Gutalchin
ккк, танил үгээ хараад л согтдог пийвний улаан фээн байх нь

Хүслийнжигүүр said...

би лав урт үсэнд дуртай. Харин өөрийнхөө мөрөөдлийг биелүүлжийнэ гэж үзээ ургуулжийсан чинь Тал тал тийшээгээ эргэлдээд хэрэг алгаа... нэг л том буржийсон толгой ккккк...

ингээд л би үсээ ургуулдаггүй л байсан байхгүй юу этр..... гэхдээ яахуу гүрийсээр л байна. Урууландаа хүрэхээр нь Шулуун хими хийлгэнээ этр....

аа тий.. урт үсээ чи аваад тушаасан бол овоо мөнгө болох байсандаа

chuups said...
This comment has been removed by the author.
chuups said...

heheh ongiroh u baihav dee, urt urguulii gej boddog bol otgon baih er ni demii baihaa, er ni tgd minii us shiruun taldaa, bas joohon urguulah geheer l salaalaad baidag yum, bi 2 ch udaa burjgar himi hiilgesen ternees bolood us maani odort tug tugaaaraa unaj baih shig bnaa, odoo eroosoo himi ene ter hiilgehgui gej bodjiigaa,
harin ter pivonii tuhaid bol us unah ni bagasdag gej sonsoj baisan bi ooroo neg l udaa ugaaj uzsen. manai naiz ohin bol pivo-r ugaagaad us unah ni bagassan l gej yarij baisan ternees urguuldag gej sonsooguim bnaa

Монгол бүсгүй said...

@ Хүслийнжигүүр
тоон дунд үсэг явжийна :р

@ chuups
хими хийлгэх бас будуулах, халуун индүүгээр индүүдэх зэрэг үсний хамгийн гол дайснууд шиг байгаан, би тэд нарыг онц чухал үед л хэрэглэнэ үү гэхээс ер нь сүжиггүй.
тэгвэл пийв үсийг өтгөрүүлдэг байх нь л дээ

Хүслийнжигүүр said...

Үсний л тухайд юм чинь эр эмийн яалгаа юу байхав гэж бодсийм л...

тэгсэн үсэг болчихдог гэнээ хэхэ... Би нь Ж үсэг шоо... Жигүүр гэдэг хэхэ:P

аа тий... Пивоны тухайд туршиж үзчихээд үр дүн нь гарвал хуваалцаараа. /би үхэхээр чи үх гэжийгаам шиг л сонсогдожийшд хэхэ/

харин би бол Банн дүүрэн усанд 2 литр сүү хийжийгаад усанд орж үзсэн арьс зөөлөрөөд, ус намираад сайхан болжийлээ :)

Монгол бүсгүй said...

@ Хүслийнжигүүр
сармисаар шавшаад хаширсан хүмүүс чинь тэгнэ шд.

шүршүүрт сүүтэй усанд арга байдаг уу?

Гуталчин said...

aimaar aimaar ain. suutei vann-d orj ntr

Nogoohon said...

Урт үс сайхан шүү. Би бас үсэндээ хайч хүргэлгүй 2 жил болохоор бүсэлхий хүрээд л явчихдаг юм. Манай найзууд асуугаад байдгийн чи яаж ингэж үсээ урт хурдан ургуулаад байнаа гээд. Тэгэхээр нь би хэлдэгийн "Үсчин гэдэг газрыг март, тэгэхээр л аяндаа наад үс чинь урт ургаад ирнэ" гээд. Одоо бол дал хүртлээ тайруулчихсан л байгаа л даа. нээрээ эрэгтэй үсчин хүрч ядаад хүрч ядаад байдаг юм байна шүү. Энэ үсээ би уг нь нилээн богино бүр мөр шүргэсэн Түвдэнгийн Борын үс шиг болгуулая гэсэн чинь нөгөө эрэгтэй үсчин маань хүрч ядсаар байгаад арай гэж дал хүргээд одоо болоо гэсийшд. Үс хурдан ургуулахын хувьд миний үс ар дагзандаа аймаар том халцраад тэгээд тал шил монгол пивонд нэг ширхэг өндөг хийж сайн хутгаж байгаад шавшчихаад алчуураар боогоод 15 минут болоод угаачихсан. 3 орой дараалаад хийхэд удахгүй л зулайнаасаа эхлээд дэгдээхэйний үс шиг сөөсийгөөд ирдэг юм билээ.Харин хичнээн угаагаад боосон алчуурнаас пивоны үнэр нь олигтой гардаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл нэг алчуур золигт гаргана гэсэн үг.

Монгол бүсгүй said...

@naraa
харин эрэгтэй үсчингүүд цаанаа л нэг хайр хүргээд байдгийн, угааж байгаа энэ тэр нь хүртэл хүрч ядаад, илж таалаад,ккк.
тэгжийгаад пийвний туршилт явуулнаа, ашгүй туршсан хүн ороод ирж ;-)