Сая хоолонд ороод ирсэн чинь жаахан нозоорсон маягтай юм болчихоод тэгээд ганц нэг мэдээний сайтуудаар орсон шиг, блогоо эргүүлдсэн шиг суужийна. Өнөөдрийн хоол жаахан ихэдчих шиг боллоо, манай лаабийхан нэг жаахан үнэтэй газар ороод. Намайг мах идэхгүй байгаа гээд нэг тийм газар очив. Намайг үнэн тэгээд байгаамуу, эсүүл жүжиг тавиад байгаамуу гэж бодсымуу яасын гэсэн бодол бас надаа төрж байгаан шүү тэр үед. Гэхдээ би бол үерхэлдээ, нэгэнт амалсандаа үнэнч хүн шүү дээ. Махнаас бусдыг л идэж уулаа. Хэвийн нормоос хэтрүүлсэн аливаа юм угаасаа дараа нь яршигтай л даа, тиймээ. За нэг тиймэрхүү залхуудуу хүн л ширээний ард хомпүүтэр шагайгаад, хээтэйхэн боордоо тоншоод суужийна даа.
Энэ мэдээнүүдийг уншаад байхаар заримдаа хөгжилтэй юмнууд байх юмаа. Он шилжих мөчид нэг үнэт эдлэлийн ченж хийдэг залуу их хэмжээний мөнгөтэй гараад сураггүй болчихлоо гээд байхаар нь тэр үед өрөвдөөд чадарчихаагүй л байгаасай гээд залбирч байсан чиннь нөгөөх чинь харин банкинд баахан өр зээл эднүүс тавьчаад зугатаасан байдаг байна шүү, хайран сэтгэл зүрх, цаг хугацаа минь гэж. Бас Баабарын зөн билэгийн тулаанчдын тухай байлуу яалаа нэг нийтлэлийг нь хальт харжийсан чинь ингэсэн байхын, Хэрвээ тэр зөн билэгтнүүд чинь үнэхээр л их чадал чансаатай юм бол энд тэнд нуугдаад байгаа алан хядагч эд нарыг байгаа газар оронтой юутай хийтэй нь гаргаад ирээч гэсэн байсан. Энийг уншаад би бодлоо л доо тэр террористууд нь өөрсдөө энэ зөн билэгчдээс нь илүү чадалтай хүмүүсээр хамгаалуулчихсан ч юм билүү хэн мэдлээ гэж. Би Баабар гуайг нэг их уншдаггүй л дээ. Таалдаггүй гэх үү дээ. Их юм уншдаг, тэд нарыгаа хольж солиод хооронд нь найруулаад цаг үетэйгээ холбоод байгаагаас нэх гоц гойд юм байхгүй шиг санагддын. Гэхдээ ганц нэг номнууд нь зүгээр байх шүү. Сүүлийн үед хэтэрхий туйлшраад сайн сайн гэхээр сахлаа будав гэдэг үлгэрээр юм юм руу үсчиж ороод байгаам шиг анзаарагдсан, гэхдээ би бүх нийтлэлүүдийг нь уншаагүй. Зах зухаас нь хараад тэгэж санагдаад байгаан.
Дуучин Жавхлан 7 буудалд гэрт амьдарчийгаа сурагтай. Монгол гэрт амьдрах ч гоёлдоо, орон зай, гэр доторх агаарын урсгал энэ тэр нь хамгийн зөв зохирсон орон сууц юм гэнэ лээ, манай монгол гэр чинь. Гэхдээ дэлхий нийтийн жишгийг дагаж хотжиж, соёлжих гээд байгаа нийслэл хотод монгол бариад түүндээ амьдрах нь зөв сонголт биш дэгээ, минийхээр. Бусдаар энэ залууг харин үнэлээд байгаан шдээ. Эх орон, өв уламжлал, уламжлалт ахуй соёл энэ тэр гээд бас зөв юм яриад байх шиг байгаан. Гэхдээ зарим нэг нь бас хэт туйлшраад байгаам шиг талтай. Эх орноосоо гадна байгаа хүний нүдээр хэнээс юугаараа бид илүүв, юугаа бид хайрлаж, хадгалж хойч үедээ үлдээх үү, энэ янзаараа бол бид хаачих уу гэсэн эх оронлог үзлийн хувьд дуучин залуугийн яриад, уриалаад байгааг зуун хувьтай дэмжиж байгаа.
За ашгүй залхуу гуай замхрах шиг боллоо.
2 comments:
Зиа ингээд би бас л анхных боллоо гэж. Ер нь бол хотод гэр барьж амьдрах нэг их зохимжтой биш гэдэгтэй санал нийлжээнэ.
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сайхаан гэж.
харин тиймээ, гэр бол өнгө зүс, хэлбэр дүрс нь хөдөөгийн сайхан байгальтай зохицсон "урлагийн бүтээл" мөнөөсөө мөн,ккк.
Post a Comment